• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын интернетээр худалдан авах чадавх дэлхийд тэргүүлнэ

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-04-09 11:31:56

            Дэлхийн нягтлан бодох бүртгэлийн дөрвөн том байгууллагын нэг болох Прайс Ватерхаус Копер Нягтлан Бодох Бүртгэлийн Газрын 8-ны өдөр гаргасан тоо бүртгэлээс үзвэл, Хятадын хэрэглэгчдийн интернетээр худалдан авах чадавх дэлхийд тэргүүлж байна. Үүнд онцгойлон гар утасны интернетээр худалдаалах чадавх маш өндөр байжээ.

            Тус бүртэлгэлд Бразил, Канад, Хятадын эх газар болон Хонгконг, Франц, Энэтхэг, дундад дорнод зэрэг 15 бүсийн 15 мянган хүн интернетээр дамжин санал өгсөн байна.

            Бүртгэлд санал өгсөн нийт оролцогчдын 14 хувийг эзэлсэн Хятадын оролцогчид өдөр бүр цахим худалдаанд орж бараа худалдан авдаг мөртөө үүнээс долоон хоног бүрт нэг удаагаа худалдан авагч 60 хувийг эзэлсэн байна. Энэхүү тоо хэмжээ дэлхийн нийт оролцогчийн 5 хувь нь өдөр бүр онлайнаар худалдаа хийж, 21 хувь нь долоо хоногийн сүүлд нэг удаагаа худалдаалах хэмжээнээс давсан байна. Гар утсаар интернет худалдаанд орж бараа авах хэрэглэгчдийн эзлэх хувь дэлхийн хэмжээнээс давсан байна. 2013 онд Хятадын гар утсаар хийсэн худалдааны нийт хэмжээ 1 триллион 220 тэрбум юаньд хүрч, 2014, 2015 оны хэмжээ прогнозоор 2 триллион 941 тэрбум ба 5 триллион 257 тэрбум юаньд хүрнэ гэж эх сурвалжид тэмдэглэсэн байна. /Анар/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе