• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын цахим бизнесийн салбарын хувьцаа 2.5 триллион юаниар нэмэгдэх төлөвтэй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-04-10 11:15:48

        Швейцарын Банкны Азийн хэрэглээ болон интернетийн судалгааны газрын дарга Пань Жя-и 9-ний өдөр Хонконгт хэлэхдээ, Хятад улсын цахим бизнесийн салбар огцом хөгжиж, өнгөрсөн онд хувьцааны нийт өртөг 2 триллион юаньд хүрсэн. Энэ онд сүлжээний хэрэглэгчдийн тоо тасралтгүй нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ ханш харьцангуй хямд, тооцоо хийх нөхцөл боломж тасралтгүй өөрчлөгдөн сайжирч байгаа зэргээс хувьцааны нийт хэмжээ 2.5 триллион юаньд хүрч, жижиглэнгийн худалдааны салбарт эзлэх хувийн жин Америкийг давж болзошгүй гэлээ.

       Пань Жя-и хэлэхдээ, Хятадын жижиглэнгийн худалдаанд цахим бизнес 2012 онд 6% эзэлж байсан бол 2013 он 7-8% болон нэмэгдэж, Америктай ижил хэмжээнд хүрсэн байна. Хятад улс өнөө 300 сая цахим худалдан авагчтай болж, хотжилт тасралтгүй өсч, сүлжээ ашиглагчид болон ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо нэмэгдэхийн хирээр цахим бизнесийн хөгжил улам өргөжинэ. Үүнээс гадна, цахим худалдаа бизнесийн өртгийг буруулдаг зэрэг олон идэвхтэй хүчин зүйлийн нөлөөгөөр энэ салбар нэн түргэн хөгжих болно гэжээ.

\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе