• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын нийгмийн санхүүжилт эхний улиралд нэмэгдэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-04-15 15:37:49

            4-р сарын 15-нд Хятадын Төв банк 2014 оны эхний улирлын санхүүгийн статистик тайлан нийтлэв. Анхан шатны бүртгэлээр, энэ оны эхний улиралд Хятадын нийгмийн санхүүжилтийн нийт хэмжээ 5.6 триллион юань болсон нь өнгөрсөн улирлын үзүүлэлт дотор 2-р байранд буюу өнгөрсөн оны эхний улирлын 6.17 триллион юанийн үзүүлэлтийн дараа орсон байна. Үүнээс 3-р сард нийгмийн санхүүжилтийн хэмжээ 2.07 триллион юань байсан нь өмнөх сарынхаас 1.13 триллион юаниар нэмэгджээ.

            15-ны өдөр Хятадын Ардын Банкны Судалгаа, статистикийн хэлтсийн дарга Шэн Сунчэн, сүүлийн 10 гаруй жил Хятадын нийгмийн санхүүжилтийн хэмжээний улирлын үзүүлэлт 5.5 триллион, сар тутмын үзүүлэлт 2 триллион юаниас давсан тохиолдол төдий л олон биш, энэ нь өнөөгийн санхүүгийн системийн зүгээс бодит эдийн засагт хангаж буй хөрөнгийн дэмжлэг их байгааг харуулж байна гэжээ. \У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе