• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Оны эхний 1-р улиралд ДНБ-ний хэмжээ өсчээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-04-16 15:50:36

        Хятадын Статистикийн үндэсний газрын 16-ны мэдээнд 2014 оны эхний улиралд ДНБ-ний хэмжээ 12 триллион 821 тэрбум 300 сая юанийг давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.4 өссөн хэдий ч өнгөрсөн улирлынхаас 0.3 нэгж буурчээ.

        Статистикийн үндэсний газрын хэвлэлийн төлөөлөгч Шэнь Лайюнь хэвлэлийн бага хурал дээр, энэ оны 1-р улиралд улс ардын эдийн засгийн хөгжил тогтвортой өөдрөг байлаа. Энэ онд дотоод гадаадын ээдрээтэй нөхцөл байдалд Хятадын НТХ, ТЗ тогтвортой байдлыг бататгасан нааштай арга бодлого явуулан, өөрчлөлт шинэчлэлтийг эрчимжүүлж, хэлбэрийн өөрчлөлтийг ахиулан, иргэдийн амьжиргааг сайжруулсан юм. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн байд тогтвортой байлаа. Аж үйлдвэрлэлийн өсөлтийн хэмжээ харьцангуй буурч, үл хөдлөх хөрөнгийн өсөлт удааширчээ. Зах зээлийн борлуулалтын хэмжээ тогтвортой өсч, бүтцийн өөрчлөлт идэвхтэй хийгдэж, үйлдвэрлэлийн бүтэц сайжирч байна гэжээ.

        Шэнь Лайюнь, гадаад орчин нөхцөл ээдрээтэй хэвээр байгаа тул дотоодын эдийн засгийн өсөлт ч буурах хандлага үзэгдэж байна. Цаашид өөрчлөлтийг ахиулж, шинжлэх ухааны үндсэн дээр тогтвортой өсөлтийг зохицуулан, бүтцийн өөрчлөлт, хэлбэрийн шинэчлэлт зэрэг иргэдийн амьдралд тустай бодлогыг баримталж тогтвортой хөгжлийг урагшлуулна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе