• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сурагч барьцаалсан хэргийг зэмлэн буруушаав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-04-17 10:20:08

      16-нд Нигерийн Борно мужийн дарга Кашим Шеттима, барьцаалагдсан 100 гаруй сурагчийн 14 нь гэртээ зугтаж ирснийг нотолсон байна.

      14-ний орой, Нигерийн хойд хэсгийн Борно мужийн Чебок хотын охидын сургуульд үл мэдэгдэх зэвсэгт этгээдүүд халдлага хийж, 100 гаруй сурагч охидыг барьцаалсан байна. Нигерийн цэргүүд аврах ажиллагаа явуулж байгаа бөгөөд бүх хүчээ шавхан барьцаалагдсан сурагчдыг аварна хэмээн Кашим Шеттима амласан байна. Өнөөгийн байдлаар, ямар нэгэн бүлэглэл уг хэргийг үйлдсэн тухай мэдэгдээгүй байгаа юм. Цагдаагийн байгууллага болон орон нутгийн хэвлэлийнхэн, лалын босогчдын "Боко харам" бүлэглэл уг хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж сэжиглэж байна.

      16-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл хийж, Нигерийн хойд хэсгийн Борно мужийн 100 гаруй сурагчийг барьцаалсан хэргийг зэмлэн буруушааж, сурагч охидыг нэн даруй суллаж, тэднийг гэр оронд нь энх мэнд буцаахыг уриаллаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе