• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөлөг онгоцны ослын улмаас 284 хүн сураггүй болоод байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-04-17 10:31:25

             16-ны үдээс өмнө Өмнөд Солонгосын зорчигч тээврийн "Севол" буюу "Он жил" нэртэй хөлөг онгоц баруун өмнөд тэнгист живжээ. Мөн оройн байдлаар онгоцонд явсан 462 хүнээс 284 нь сураггүй байлаа. Шөнийн аврах ажиллагаа амжилт муутай байсан тул түр зогсоож, гэгээ орсны дараа үргэлжлүүлэхээр болов.

             Өмнөд Солонгосын гамшгаас аврах төв комиссын мэдэгдсэнээр тус хөлөг онгоцонд явсан 462 хүний 300 нь дунд сургуулийн хүүхэд байжээ. Энэ хөлөг онгоцонд хятад иргэн байгаагүй гэж БНХАУ-аас Өмнөд Солонгост суугаа элчин сайдын яамны консулын алба мэдэгдсэн байна.
\Ц\
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе