• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гадаад худалдааны оны зорилтоо биелүүлэх итгэл дүүрэн байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-04-17 16:51:45

             Гаалийн ерөнхий газрын тоо бүртгэлээс үзвэл, 2014 оны 1-р улиралд Хятадын импорт экспортын хэмжээ 5 триллион 900 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 3.7 хувиар буурчээ. Үүнээс экспорт 3 триллион юаньд хүрч, 6.1 хувиар, импорт 2 триллион 900 тэрбум юаньд хүрч, 1.2 хувиар буурчээ.

             Худалдааны яамны төлөөлөгч Шэнь Даньян, 1-р улиралд хоёр зүйлийн шалтгааны улмаас экспорт, импорт буурлаа. Нэгд, ноднингийн мөн үеэр зарим нутгууд Хонконгийн худалдааг тогтвортой болгоход ихээхэн хүч гаргасан. Хоёрт, шинээр хөгжиж буй эдийн засгийн цогцуудын амжилт тааруухан байгаагаас боллоо гэжээ.

             Эхний улирлын экспорт, импорт буурсан хэдий ч энэ нь оны зорилтоо биелүүлэхэд нөлөөлөхгүй. Нэгд, дэлхийн эдийн засаг хурдацтай өсөж байна. Хоёрт, Хятадын аж үйлдвэрийн бодлого боловсронгуй болж, өрсөлдөх хүч нэмэгдлээ. Гуравт, ноднингоос хойш гадаад худалдааг тогтвортой нэмэгдүүлж, бүтцийг тохируулах зэрэг бодлого хэрэгжүүлсэн нь импорт экспортын аж ахуйн нэгжүүдийн итгэлийг нэмэгдүүллээ гэжээ.
\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе