• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Украины асуудлаар хийх дөрвөн талт хэлэлцээ өнөөдөр эхэлнэ

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-04-17 10:55:24

    Украины асуудлыг зохицуулах Орос, Америк, Европ, Украины дөрвөн талт хэлэлцээ төлөвлөгөөний дагуу өнөөдөр эхэлнэ. Хурлын өмнө Европын холбоо болон НАТО Украины асуудлыг дипломат аргаар зохицуулахыг хүсэж буйгаа илэрхийлэв.

    Тэд Украины асуудлыг улс төрийн аргаар зохицуулахыг хүсэж буйн зэрэгцээ байдал хурцадсан тохиолдолд зохицуулах аргын тухай бодолцож байна. Хатагтай Эштоний хэвлэлийн төлөөлөгч, Украины хурцадмал байдал цаашид даамжрахад хүрвэл Европын холбооны удирдагчид ОХУ-д эдийн засгийн улам хатуу хориг арга хэмжээ авах тухай бодолцоно. НАТО харин зүүн Европын агаарын эргүүлийг эрчимжүүлж, цэргийн хөлөг онгоцыг Балтын тэнгис болон Газрын дундад тэнгисийн зүүн усан хил рүү илгээхээр шийдсэн гэв.

    16-нд Германы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч, Германы канцлер Меркел Оросын ерөнхийлөгч Путинтай утсаар ярихдаа, Украины асуудалд хүлээцтэй хандахыг шаардсан, тухайлбал Украины мөргөлдөөнийг хориглох талаар Орос хариуцлага хүлээх ёстой гэж Путинд тодорхой илэрхийлсэн гэжээ. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе