• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжин хотын 2013 оны орчны судалгааны тайлан гарлаа

CRI       (GMT+08:00) 2014-04-17 15:29:21

      Өнгөрсөн долоо хоногт Бээжин хот тус хотын 2013 оны орчны судалгааны тайлан нийтэлж, Бээжингийн сянь, дүүргүүдийн агаарын чанарын хэмжилтийн үр дүнг анх удаа олон нийтэд дэлгэлээ. Тайланд дурдсанаар, Бээжингийн өмнөд хэсгийн Дашин, Фаншань, зүүн хэсгийн Тунжөүд агаарын чанарын үзүүлэлт хамгийн муу, PM2.5 хамгийн өндөр гарчээ. 2013 онд Бээжингийн PM2.5 жилийн дундаж нягтрал нь шоо метр тутамд 89.5 микрограмм байсан нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөх стандарт хэмжээнээс 156% их байжээ.

      Бээжин хотын байгаль орчны газрын дарга Лю Сяньжү энэ талаар ярихдаа, "Агаарын чанарын хэмжилтээс харахад, Бээжингийн агаарын бохирдлыг үүсгэж буй 6 төрлийн бохир бодисын дунд хүхрийн давхар исэл болон нүүрстөрөгчийн ислээс бусад нь стандартаас хэт давсан үзүүлэлттэй байна. Ялангуяа PM2.5 буюу хүний уушигт шууд нэвтрэх боломжтой, 2.5 микрон голчтой ширхэгэнцэр бохирдлын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 156% их байгаа нь маш аюултай юм" гэжээ.

      Тайланд тэмдэглэснээр, 2013 онд Бээжин хотод 58 өдөр агаарын хүнд ноцтой бохирдолтой цаг агаартай байсан ба энэ нь 6-7 хоног тутамд цаг агаарын хүнд нөхцөл байдал үүсч байсан гэсэн үг юм. Бээжин хот хотжилт үйлдвэржилтээс үүдсэн агаарын бохирдлын хэмжээг бууруулж, агаарын чанарыг сайжруулах талаар төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна. Тэр дундаа агаарын бохирдлыг судлах тусгай институт, агаарын чанарын хэмжилт хийх станцуудыг шинээр байгуулж, төрийн бүх шатны нэгж, захиргааны байгууллагуудад агаарын бохирдолтой тэмцэх чиг үүрэг өгч, агаарын чанарыг сайжруулсан байх гэсэн үзүүлэлтийг тэдний ажил үүргийн биелэлтийг хэмжих гол шалгуурын нэг болгож тогтоосон зэрэг нь том алхам юм.
/Бэлтгэсэн: Э.Эрдэнэсувд/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе