• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс хөдөө аж ахуй хөгжүүлэх санхүүгийн арга хэмжээ тогтоов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-04-17 10:45:50

           4 сарын 16-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Төрийн зөвлөлийн байнгын хурлыг даргалан хуралдуулж, хөдөө тосгон, хөдөө аж ахуй, тариачдын хөгжлийг ахиулах санхүүгийн бодлого тогтоосон байна.

           Засгийн газрын ажлын тайланд дурдсанаар хөдөө тосгон, хөдөө аж ахуй, тариачдын асуудлыг хамгаас чухалчилж, банк санхүүгийн шинэчлэлийг түргэтгэн, хөдөө тосгон, хөдөө аж ахуй, тариачдын хөгжилд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулан, орчин үеийн хөдөө аж ахуйг эрчимжүүлж, тариачдын орлогыг нэмэгдүүлэх, хот хөдөөгийн зөрөөг багасгах нь чухал ач холбогдолтой юм гэж үзжээ.

           Хөдөө тосгоны банк санхүүгийн үйлчилгээг баяжуулж, хөдөө тосгоны итгэмжит зээлийн хоршоо зэрэг банк санхүүгийн байгууллагын шинэчлэлийг ахиулж, хөдөөгийн банкыг хөгжүүлэн, хувийн хөрөнгө оруулалтын харьцааг өсгөж, хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтын сан байгуулахыг урамшуулж, хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, хөдөө аж ахуйд банк санхүүг түгээмэл үйлчлүүлж, алслагдсан нутгуудын банк санхүүгийн дэд бүтэцийг ахиулна.

           Орчин үеийн хөдөө аж ахуйн салбарт итгэмжит зээл олгож, хөдөө тосгоны банк санхүүгийн зах зээлийг хөгжүүлж, хөдөө аж ахуйн машин механикийг түрээслүүлэх үйлчилгээ үзүүлж, хөдөө тосгоны өмчийн эрхийн аралжааны захыг хөгжүүлнэ гэжээ.
/Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе