• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжингийн олон улсын киноны 4-р наадам ёслол төгөлдөр эхэллээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-04-17 17:04:33

          Энэ сарын 16-ны орой Бээжингийн олон улсын киноны 4-р наадам эхлэв. Нээлтийн ёслолд оролцсон 300 гаруй хүндэт зочны дөрөвний нэг нь гадаадын зочин байсан нь уг наадмын цар хүрээ өргөжиж улам бүр олон улсын шинжтэй болсныг харуулж байна. Гадаадын кино найруулагч, жүжигчид, Хятадын нийслэл Бээжин хотноо кино наадмыг зохион байгуулж байгаагаараа Хятадын кино салбарыг өргөнөөр төлөөлж буй бөгөөд энд Хятадын киноны салбарынхантай санал бодлоо дэлгэрэнгүй солилцохыг хүсэж байна хэмээн ярьж байлаа.

          16-ны орой Бээжингийн олон улсын киноны 4-р наадам ёслол төгөлдөр эхэлсэн бөгөөд оролцогчийн тоо 3000-д хүрсэн юм. Дэлхийн нэрт кино найруулагч, жүжигчдээс Оскарын шагналт кино найруулагч Алфонсо Каурон, Францын нэрт жүжигчин Жен Рено, "Чонон сүлд"-ийн найруулагч Жен Жаскуес Анод нар оролцож, Хятадын Жан-Имао, Фань Бинбин, Хуан Шиомин, Лю-Ифэй, Дэн Чао нарын ахмад, идэр насныхан болон залуу кино найруулагч, жүжигчид оролцов.

          Дэлхийн А зэрэглэлийн кино наадамд олон удаа оролцож байсан Хятадын нэрт жүжигчин хатагтай Фань Бинбин улаан хивсний ёслолын үеэр хүмүүсийн анхаарлыг маш их татаж байлаа. Тэрээр сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа, эх орондоо зохион байгуулсан кино наадамд оролцож байгаадаа маш их баяртай байна. Кино наадам түүний хувьд олон улсын солилцооны өргөн боломж нээж байна гэв.

          "Кино наадам олон улсын харилцааны индэр болж байгаа төдийгүй, маш сайн, чанартай кинонуудтай танилцах боломж гарч байна" гэв. Фань Бинбиний хэлснээр энэ удаагийн кино наадмыг гадаад дотоодын харилцаа солилцооны олон улсын индэр болгон зохион байгуулахаар зорьжээ. Жийн Рено нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ, Хятад улсад зохиогдох кино наадам цаашид Хятад, өрнөдийн кино ертөнцийн гүүр болно гэлээ.

          Тэрээр хэлсэн үгэндээ: "Кино бол хүмүүст зол жаргал, дур таашаал авчирдаг зүйл юм. Энэ онд дэлхийн 88 улс орон, бүс нутгийн 837 кино Бээжингийн кино наадмын Тяньтань шагналын төлөө өрсөлдөж байна. Бээжингийн кино наадам дэлхийн киноны салбарынханд нүүр тулан харилцаа солилцоо өрнүүлэх, мэдрэмж, оюун ухаанаа хуваалцах, Хятад улсын мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран ажиллах боломж олгож байна. Энэ наадам дэлхийн киноны салбарынхныг гүүр мэт холбож, хүмүүс өөр өөрийн үзэл бодол, уран бүтээлээ солилцох индэр болов. Ирэх өдрүүдэд бид хамтын ажиллагаа, хамтдаа амжилтанд хүрэх, энэ салбарын хөгжлийг ахиулах талаар эрчтэй зөвшилцөнө" гэв.
Кино наадам бол кино ертөнцийн өвтэгш баяр ёслол юм. Энэ удаад гадаад дотоодын шилдэг 260 кино Бээжингийн дэлгэцнээ олон түмэнтэй золгож байна.

          Мэргэжлийн хүний хувьд, кино наадам бол туршлага солилцох, сэдэв материал хуваалцах индэр болдог. "Гадаад дотоодын кино хамтын ажиллагааны чуулга уулзалт", "Дэлхийн 3D киноны симпозиум", "Киноны зах зээл" зэрэг мэргэжлийн хүмүүс оролцсон чуулга уулзалт болон солилцооны ажиллагаа нь Бээжингийн олон улсын кино наадмыг "оддын цуглаан" болгоод зогсохгүй тус салбарын бодит солилцооны индэр болгосон юм.

          Хятад Францын хамтарч бүтээсэн "Чонон сүлд" киног найруулсан дэлхийн алдарт найруулагч Жеан-Жакүес Аннауд Хятадын кино бүтээлийн талаар, "Би Жан И-Мө болон Чэн Кай-Гэгийн уран бүтээлд маш дуртай. Би тэднийг бишрэн хүндэлж явдаг, мөн тэдний уран бүтээлээр дамжуулж Хятадыг ойлгож, мэдэж авдаг. Жишээлбэл, "Өндөрт өлгөгдсөн зэсэн улаан дэнлүү" зэрэг киног дурдаж болох юм. Хойшид Хятадын кино уран бүтээлээс улам олныг баруунд олж үзэхийг хүсэж байна" гэжээ.


Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе