• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гуанжөүгийн яармагийн электрон бүтээгдэхүүний худалдааны хэмжээ буурчээ

CRI       (GMT+08:00) 2014-04-19 15:56:10

     Хятадын механик ба цахилгаан хэрэгсэлийн импорт экспортын нийгэмлэг 19-нд тэмдэглэхдээ, Гуанжөүгийн 115-р яармагийн эхний 4 өдрийн электрон бүтээгдэхүүний худалдааны хэмжээ 12 тэрбум 490 сая ам долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.1% буурсан байна гэжээ.

      Тус яармагийн үеэр дэлхийн гол гол зах зээл болох АНУ-тай 1 тэрбум 190 сая , Европтой 2 тэрбум 440 сая, АСЕАН-ы орнуудтай 1 тэрбум 80 сая ам долларын  худалдаа хийхээр тохиролцжээ.

      Хятадын механик ба цахилгаан хэрэгсэлийн импорт экспортын нийгэмлэг Гуанжөүгийн яармагаас өмнө 700 гаруй аж ахуйн нэгжид түүвэр судалгаа хийсэнд 60%-нх нь захиалга нэмэгдэж, Ажиллах хүчний өртөг түргэн нэмэгдэж, аж ахуйн нэгжийн дарамт ихэссэн байгааг харуулжээ. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе