• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

АСЕАН-тай тэнгисийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-04-23 10:37:32

      21-22-нд, Тайландын Фаттаяд Хятад-АСЕАН-ы өндөр албан тушаалтны 20-р зөвшилцөөн, "Өмнөд тэнгисийн талуудын үйл ажиллагааны тунхаг"-ийг хэрэгжүүлэх дээд хэмжээний 7-р хурал боллоо. Олон орны өндөр албан тушаалтнууд Хятад-АСЕАН-ы бүх талын хамтын ажиллагааг түргэтгэх, ялангуяа тэнгисийн асуудлаарх бодит хамтын ажиллагааг өргөтгөн гүнзгийрүүлэх талаар санал бодлоо солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтонд хүржээ.

      Хуралд оролцсон Хятадын Гадаад харилцааны яамны дэд сайд Лю Жэньминь болон Тайландын Гадаад хэргийн дэд сайд Сихасак Фуанкеткеов нар хамтарсан хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна.

      Лю Жэньминь, Хятад-АСЕАН-ы тэнгисийн хамтын ажиллагааны түншийн харилцааны байгуулалтыг түргэтгэхийг Хятад болон АСЕАН-ы олон орны өндөр албан тушаалтнууд хурлаар хүлээн зөвшөөрч, Хятад-АСЕАН-ы тэнгисийн хамтын ажиллагааны санг зөв ашиглах, тэнгисийн бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэх, мэргэжлийн салбарын тэнгисийн хамтын ажиллагааны эрч хүчийг нэмэгдүүлэх зэрэг талаар гүнзгий судлан хэлэлцсэн байна. Холбогдох талууд "хялбараас хэцүү рүү, дэс дараатай урагшлах" зарчмын дагуу, нийтлэг ойлголтоо цэгцлэхийн зэрэгцээ "өмнөд тэнгисийн дүрэм"-ийн талаар зөвшилцсөн юм. Холбогдох орон "тунхаг"-аа бат сахиж, яриа хэлэлцээ болон зөвшилцлөөр санал зөрөлдөөнөө зохицуулж, нөхцөл байдлыг улам будилиантуулах болон хурцатгах арга хэмжээ авахаас зайлсхийх хэрэгтэй гэжээ.

      Сихасак Фуанкеткеов, урьдын төлөвлөгөөний дагуу тэнгисийн бодит хамтын ажиллагааг шат дараатай урагшлуулах, ялангуяа боломжтой төслийг даруй хэрэгжүүлж, хойшдын олон хамтын ажиллагаанд үлгэр жишээ болгох ёстой гэж Хятад болон АСЕАН-ы олон орны төлөөлөгчид санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе