• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНАСАУ дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийж болзошгүй байна

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-04-23 15:24:52

      БНАСАУ дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийхээр зэхэж байж болзошгүй гэх мэдээлэлд хандуулж 22-нд АНУ-ын Төрийн Департаментийн гаргасан мэдэгдэлд, Солонгосын хойгийн байдлыг нарийн нягт хянаж байгаа бөгөөд бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлэх үйл ажиллагаа явуулахаас зайлсхийх талаар БНАСАУ-аас шаардсан гэжээ.

      22-нд БНСУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, өнөөгийн байдлаар БНАСАУ-ын Пунге-Ри дэх цөмийн туршилтын талбарт хүн машин холхилдож буй бөгөөд ойрын хугацаанд БНАСАУ дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийж болзошгүй хэмээн засгийн газар таамаглаж байгаа. БНСУ 24 цагийн турш БНАСАУ-ыг үйл хөдлөлийг хянаж, цэрэг дайны хамгаалалтын хүчээ нэмэгдүүлж байна гэжээ.

      Мөн өдөр АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Жэйн Саки, холбогдох мэдээллийг аваад байгаа бөгөөд Америк Солонгосын хойгийн байдлыг нарийн нягт хянаж байгаа гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе