• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Тэнгисийн хамтын ажиллагаа-2014" сургуулилт эхэллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-04-23 16:06:00

      23-ны үүрийн 5 цагт, суруульд оролцох сүүлчийн хөлөг онгоц болох Бангладешын "Aboubakar" хамгаалалтын хөлөг Чиндаогийн цэргийн гармаас хөдөлж, Чиндаогийн зүүн өмнөх тэнгисийн сургуулилтын бүс рүү мордсноор, "Тэнгисийн хамтын ажиллагаа-2014" Хятадын АЧА-ийн тэнгисийн цэрэг байгуулагдсан ойн олон улсын тэнгисийн цэргийн хамтарсан сургууль эхэлсэн байна.

      Олон улсын тэнгисийн цэргийн энэ удаагийн хамтарсан сургуульд гадаад дотоодын 19 усан онгоц, 7 нисдэг тэрэг, хэсэг явган цэрэг оролцож, хамтарсан гурван ангид хуваагдсан бөгөөд Хятадын цэрэг ангийн дийлэнх нь тус улсын Бэй Хай флотоос бүрджээ.

      Уг сургуулилт тэнгисийн аврах хамтын ажиллагаагаар сэдэвлэсэн юм. Төлөвлөгөөний дагуу 09 цагт сургуулилт албан ёсоор эхэлж, сургуульд оролцож буй гадаад дотоодын цэргийн албан хаагчид 6 цагийн дотор, холбоо барих, дасгал хийх, нөөц хүчээр хангах, аврах хамтын ажиллагаа явуулах, дээрмийн эсрэг хамтран тэмцэх, хөнгөн зэвсгийн харвалт зэрэг 6 төрлийн сургууль хийж амжуулах ба энэ нь олон улсын тэнгисийн цэрэг хоорондын ойлголцол, нийтлэг тал, харилцан итгэлцэл болон нөхөрлөлийг нэмэгдүүлж, олон улсын тэнгисийн флотын хайн аврах хамтын ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар судлан хэлэлцэж, тэнгисийн аюулгүй байдлыг хамгаалах тухай олон улсын тэнгисийн флотын бодит солилцоо, хамтын ажиллагааг ахиулах зорилготой юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе