• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Палестин Израилийн энхийн хэлэлцээг сунгах санал гаргалаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-04-23 10:34:35

              22-нд Палестины ерөнхийлөгч Аббас Палестин Израилийн энхийн хэлэлцээг сунгах саналыг анх удаа албан ёсоор тавьсан бөгөөд Израиль улс Палестины өөртөө засах нутгийг урт хугацаагаар хяналтандаа авч, ПҮЭБ-ын засаглах эрхийг булаасан гэж буруушаажээ.

              Аббас, Израилийн тал бүх палестин хоригдлыг суллаж, 3 сарын хугацаанд багтаан хилийн маргааныг шийдвэрлэхэд хүчин зүтгэл гаргавал Палестины тал энэ сарын 29-нд хугацаа нь дуусах Палестин Израилийн энхийн хэлэлцээг сунгахыг зөвшөөрнө. Ирэх 3 сард Израилийн засгийн газар еврей оршин суугчдын цэгийг өргөтгөх барилгаа заавал зогсоох хэрэгтэй гэж онцолжээ.

              Аббас, 26-нд болох хууль тогтоох хурлаар ПҮЭБ-г цуцална гэж хэвлэлийнхэн мэдээлж байсан тухайд хэлэхдээ, энхийн хэлэлцээ үр дүнтэй болохгүй бол Израиль 1994 он буюу ПҮЭБ байгуулагдахаас өмнөх шигээ Палестины бүх зүйлийг үүрэх болно. Израиль улс Палестиныг эзлэн ПҮЭБ-ын бүх эрхийг булаасан учраас энэ байгууллагыг цуцлах эсэх нь үнэндээ ямар ч утга учиргүй юм гэжээ.
\Ц\
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе