• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНАСАУ-ын ажиллагааг АНУ хянаж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-04-23 10:57:02

    22-ны өдөр АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч, "Аер Форс 1" тусгай нисэх онгоцонд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг дагалдан яваа сэтгүүлчдэд ярилцлага өгөх үедээ, БНАСАУ-ын хийж болзошгүй өдөөн хатгалгыг АНУ анхааралтай хянаж байна гэжээ.

    АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки мөн өдрийн хэвлэлийн бага хуралд, Америк холбоотноо хамгаалах "хатуу" амлалтаа дахин нотолсон бөгөөд бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд нөлөөлөх үйл ажиллагаагаа зогсоохыг БНАСАУ-аас шаардсан байна.

    Мөн өдөр, БНАСАУ-ын зүүн хойд нутгийн цөмийн туршилтын талбай болон түүний ойр хавийн ажиллагаа нэмэгдэж байгаагаас харахад БНАСАУ "санаанд оромгүй" цөмийн туршилт хийж байж болзошгүй гэж БНСУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч сэрэмжлүүлжээ.
\Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе