• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Украины зүүн нутагт бүх нийтийн санал хураалт явуулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-04-23 10:02:25

    Сүүлийн үед Украины зүүн өмнөд нутгийн байдал улам хурцдаж, 22-ны өдөр холбооны улс байгуулахыг дэмжигчид Донецкын бүгд найрамдах улсын түр засгийн газар байгуулснаа зарлаж, 5-р сарын 11-ний өдөр бүх нийтийн санал хураалт явуулахаа мэдэгдсэн юм.

    Донецкаас гадна зүүн нутгийн Луханск мужийн оросыг талархагчид ч 5-р сарын 11-ний өдөр бүх нийтийн санал хураалт хийхээ мэдэгдсэн юм. 22-ны өдөр ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Украины парламентын дарга Турчинов зүүн нутаг дахь терроризмийн эсрэг үйл ажиллагааг сэргээхийг цэрэг цагдаа нараас шаардав. Үүний зэрэгцээ олон улсын хамтын нийгэмлэг ч яаралтай зөвшилцөж байна.

   Мөн өдөр Турчинов болон ерөнхий сайд Яценюк Украинд айлчилж буй Америкийн дэд ерөнхийлөгч Байдентай уулзлаа.

    Байден уулзалтын дараа Яценюктай хамтран хийлгэсэн хэвлэлийн бага хуралд, ОХУ Крымийг хууль бусаар булаан эзэлснийг АНУ хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Тэрээр, АНУ Украинд тусалж, эрчим хүчний нийлүүлэлтийг асуудлыг зохицуулж байна. Зарим арга хэмжээ авч, ямарваа улс эрчим хүчийг Украин болон Европын эсрэг улс төрийн багаж болгон ашиглахаас сэргийлнэ гэжээ. Байдан, Украины улс төр эдийн засгийн шинэчлэлийн талаар, Америк Украины олон талын хөгжилд зориулан 50 сая ам долларын тусламж үзүүнэ гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе