• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хөх Туна загас" шумбагч арав дахь удаагаа хайгуул хийв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-04-23 15:16:36

    23-ны өдөр Малайзын 370 онгоцыг эрж хайх Австралийн нэгдсэн төв, "Хөх Туна загас" шумбагч 10 дах удаагаа хайгуул хийсэн боловч юу ч олоогүй гэж мэдэгдлээ.

    23-ны өдөр Малайзын сураг тасарсан зорчигч тээврийн онгоцыг агаараас болон тэнгисээр үргэлжлүүлж хайв. Цэргийн 10 нисэх онгоц болон 12 хөлөг онгоц Австралийн тэнгисийн аюулгүй байдлын газрын тогтоосон 37 мянга 948 ам дөрвөлжин км тэнгист хайгуул хийв. Хайгуул хийсэн газар нь Пертээс 855 км зайтай юм.

    23-ны өдөр хайгуулын бүсэд цаг агаар арай гайгүй байсан боловч агаараас хайгуул хийхэд нөлөөлж болзошгүй байна. Зарим бүсэд орсон бороо аадар болж ширүүсэх төлөвтэй, үүл бүрхэж, 2.5 метрийн давалгаа үүсч, үзэгдэх орчин 1 км-ээр хязгаарлагдаж байлаа. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе