• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Химийн зэвсгийг хориглох конвенц"-ийн хүрээнд хамтын ажиллагааг ахиулна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-04-23 21:01:15


        Хятадын засгийн газар болон Химийн зэвсгийг хориглох байгууллагаас хамтарсан "химийн зэвсгийг хориглох конвенц" Азийн бүс нутгийн химийн аж үйлдвэрийн аюулгүй байдал болон   баталгаа сэдэвт симпозиум 23-ны өдөр Бээжинд нээлтээ хийж, Азийн 16 улс орны 70 шахам төлөөлөгч   оролцлоо. Хятадын Гадаад харилцааны яамны сайдын туслах Жэн Зэгуан, Химийн зэвсгийг хориглох байгууллагын гүйцэтгэх дарга, элчин сайд Хүө Линь нар нээлтийн ёслолд оролцож тус тус үг хэллээ.

           Жэн Зэгуан Хятадын засгийн газрыг төлөөлөн, Азийн улс орнуудын олон улсын хамтын ажллагааг эрчимжүүлэх тухай дөрвөн санал санаачлагийг дэвшүүлсэн байна. Тухайлбал нэгд, конвенцийн үндсэн зорилтыг нухацтай хэрэгжүүлж, олон улсын хамтын ажиллагааг стратегийн үүднээс чухалд авч үзэх, хоёрт, конвенциэр үндэслэл болгон олон улсын хамтын ажиллагааг ажил хэрэгчээр урагш ахиулах, гуравт, хүчин чадал бүхий үндэслэгч орнуудад ихээхэн үүрэг оногдуулж, хамтын ажиллагааг удирдан чиглүүлэх, дөрөвт, бүс нутгийн чанартай олон улсын хамтын ажиллагааны тогтвортой хөгжлийг хангах эдгээр болно.
 
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе