• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй утсаар ярив

CRI       (GMT+08:00) 2014-04-23 17:25:56

      23-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар түүнтэй утсаар ярив.

      Ши Жиньпин, эдүгээ БНХАУ, БНСУ-ын харилцаа сайн хөгжиж байна. Өнгөрсөн сард бид Нидерландад цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж, Хятад, БНСУ-ын харилцааны хөгжлийг ахиулах, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах хамтын зорилттой байгаагаа дахин нотолсон билээ. Бид байнгын харилцаатай байгаа нь БНХАУ, БНСУ-ын харилцаа нягт бөгөөд чухал гэдгийг харууллаа. Ерөнхийлөгч хатагтай 11-р сард БНХАУ-д улсад зохиогдох АПЕК-ийн орнуудын удирдагчдын албан ёсны бус уулзалтанд ирж оролцохыг урьж байна гэжээ.

      Пак Гын Хэ, өдгөө БНСУ, БНХАУ хоёр улсын олон салбарын хамтын ажиллагаа нягтарч, хоёр орны ард түмний найрсаг харилцаа гүнзгийрсээр байна. Ши Жиньпин дарга БНСУ-д айлчлахыг би урьж, хүсэн хүлээж байна. Ши Жиньпин даргын хамт хоёр орны харилцаа, бусад томоохон чухал асуудлуудаар санал бодлоо гүнзгий солилцоход бэлэн байна гэжээ.

      Ши Жиньпин, БНСУ-ын зорчигч тээврийн "Севол" хөлөг онгоцонд золгүй осол гарч, олон хүн амиа алдаж шархадсан буюу сураггүй алга болсны дотор 4 хятад иргэн байсан юм. Энэ явдалд гүнээ харамсаж байна. Амиа алдсан хүмүүст гүн эмгэнэл илэрхийлж, нас барсан болон сураггүй болсон хүмүүсийн ар гэрийнхэн, бэртсэн хүмүүстэй сэтгэлийг нь хуваалцаж буйгаа илэрхийлье. БНСУ-ын хүсэлтийн дагуу Хятадын талаас Өмнөд Солонгост авран туслах тоног төхөөрөмжөөр хангаж осол гарсан тэнгисийн бүс рүү даруй томилох болно гэв.

       Пак Гын Хэ хариу талархал илэрхийлээд, ослоор нас барсан хятад иргэдэд гүн эмгэнэл илэрхийлэв. Пак Гын Хэ мөн Малайзын иргэний агаарын тээврийн компанийн зорчигч тээврийн нисэх онгоц сураг тасарсан хэрэгт сэтгэл эмзэглэж байгаагаа илэрхийлэв. \У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе