• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хиймэл дагуулын удирдлага үйлдвэрлэлийн хэмжээ 100 тэрбум юанийг давав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-04-23 11:09:37

    Саяхан Хятадын хиймэл дагуулын байршил тогтоох нийгэмлэгээс гаргасан "Хятадын хиймэл дагуулын удирдлага, байршил тогтоох үйлчилгээний үйлдвэрлэлийн хөгжлийн цагаан ном 2013"-д дурдсанаар, 2013 онд Хятадын хиймэл дагуулын удирдлага болон байршил тогтоох үйлчилгээний үйлдвэрлэлийн нийт хэмжээ 104 тэрбум юаньд хүрч, 2012 оныхоос 28.4 хувиар нэмэгдсэн бөгөөд Бэй Дүө системийн үйлдвэрлэлийн хэмжээ 10 тэрбум юаниас давж, нийт хэмжээний 9.8 хувийг эзэлсэн байна.

    2013 онд дотоодын эрэлт хэрэгцээ нэмэгдсэний улмаас ерөнхий борлуулалтын хэмжээ түргэн нэмэгдэж, 2015 онд гэхэд энэ үзүүлнлт 200 тэрбум юаньд хүрэх магадлалтай бөгөөд Бээжин, Шанхай, Шэньжэнь, Гуанжү хотоор төв болгосон үйлдвэрлэлийн систем бүрдэнэ гэж цагаан номд тэмдэглэжээ. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе