• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ӨМӨЗО-ны аялал жуулчлалын 25-р наадам болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-07-15 16:59:01

       ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын товчооноос мэдээлснээр, ӨМӨЗО-ны аялал жуулчлалын 25-р наадам 7-р сарын 25-наас долоо хоногийн хугацаатай явагдана. Өвөр Монголын Улаанцав хотын Гэгэнталд болох уг наадмын үеэр морь уралдаж, бөх барилдаж мөн үндэстний уламжлалт зан үйлийн олон төрлийн арга хэмжээ зохиогдоно.

       Энэ удаа наадмын арга хэмжээ "Наадмаар цугларч, хөдөөгийн сайханд баясъя" уриан дор зохиогдож, монголчуудын уламжлалт ур чадварын тэмцээн, "Уртын дуу " зэрэг томоохон тоглолт , 3D уран сайхны зургийн үзэсгэлэн, тал нутгийн идээ ундааны соёлын арга хэмжээ, өөрийн унаагаараа аялан жуулчлах, морь унах үзүүлбэр, морин хуурын найрал хөгжмийн тоглолт зэрэг байна.
Наадмыг улам сонирхолтой болгох үүднээс бөх барилдах, морь уралдах, нум сум харвахаас гадна хонь уралдуулах, монгол шатрын тэмцээн зэргийг зохион явуулна. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе