• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын оршин суугчдын орлого хурдтай нэмэгдэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-07-16 17:18:00

    Хятадын Үндэсний статистикийн газрын 16-нд нийтэлсэн тоо бүртгэлд тэмдэглэснээр, оны эхний хагас жилд Хятадын оршин суугчдын хүн тутмын орлого 8.3 хувиар өссөн байна. Энэ үзүүлэлт дотоодын нийт бүтээгдэхүүний өртөг буюу GDP-гийн 7.4 хувийн өсөлтийн хэмжээнээс хол давж, оршин суугчдын орлогын өсөлтийн хурд "GDP"-гээс түрүүлжээ.

    Статистик тоо баримтаас үзвэл, 2014 оны эхний хагас жилд Хятадын оршин суугчдын хүн тутамд дундаж орлого 10025 юань болсон бөгөөд үнийн хүчин зүйлийг бодохгүй бол 8.3 хувиар нэмэгджээ. Үүнд хот суурингийн оршин суугчдын хүн бүрийн дундаж орлого үнийн хүчин зүйлийг хасаж бодитоор 7.1 хувиар өсөж, хөдөө тосгоны оршин суугчдын хүн бүрийн дундаж орлого 9.8 хувиар нэмэгджээ.
Хөдөө тосгоны оршин суугчдын орлогын өсөлтийн хурд хот сууриныхаас давж, хот суурины оршин суугчдын орлогын зөрөө багассан байна.
\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе