• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БРИКС-ын орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг ОУВС хүсэж байна

CRI       (GMT+08:00) 2014-07-17 15:47:23

      Олон улсын валютын сангийн Ерөнхийлөгч Кристина Лагард 16-нд БРИКС-ын орнууд онцгой нөөцийн хуримтлал үүсгэж байгаад баяр хүргэж, дэлхийн банк санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалахын төлөө БРИКС-ын орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүссэн байна.

      БРИКС-ын орнуудын төлөөлөгч нар 15-нд Бразилын Форталезад гарын үсэг зурж, онцгой нөөцийн зохицуулалт буй болгожээ. Эхний удаад сангийн хөрөнгийн хэмжээ 100 тэрбум ам.доллар байна. Уг хөрөнгөөр санхүүгийн зохицуулалтыг үр ашигтай урьдчилан гаргаж, холбогдох орныг богино хугацааны төлбөр түргэн гүйцэтгэх дарамтаас чөлөөлж, БРИКС-ын орнуудын хамтын ажиллагааг ахиулан дэлхийн банк санхүүгийн аюулгүйн сүлжээг эрчимжүүлж, одоогийн олон улсын банк санхүүд нөхвөр болгоно.

      Сүүлийн жилүүдэд шинэ тулгар хөгжиж байгаа орнуудад нэн их хувь ногдуулах ОУВС-ын зохицуулалт зогсонги болж, ОУВС-ын хөрөнгийн өргөтгөл болон чадавхийг эрчимжүүлэхэд нөлөөлсөн байна. Онцгой нөөцийн хөрөнгийг бий болгосноор дэлхийн банк санхүүгийн аюулгүй сүлжээнд шинэ давхарга нэмэгдүүлж, хөгжиж байгаа эдийн засгийн цогцын банк санхүүг хамгаалах эрмэлзэлтэй гэж шинжээчид үзэж байна. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе