• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БРИКС-ын орнууд онцгой нөөцийн хуримтлал үүсгэж байгаа нь урьдчилан сэргийлэх чанартай тохируулалт болно

CRI       (GMT+08:00) 2014-07-17 19:26:14

      Хятадын төв банк Хятадын ардын банкны хэвлэлийн төлөөлөгч 17-нд БРИКС-ын орнуудын онцгой нөөцийн хуримтлалтын талаар сэтгүүлчийн асуултад хариулах үед хэлэхдээ, БРИКС-ын орнууд онцгой нөөцийн хуримтлал үүсгэж байгаа нь урьдчилан сэргийлэх чанартай тохируулалт болно, олон орнууд нэн даруй хөрөнгө мөнгө гаргах шаардлагагүй, харилцан солих амлалт хийвэл болчхоно. Гишүүн орнууд бодит шаардлагатай үед мөнгө зээлдэх өргөдөл гаргаж, зохих нөхцөлийг бүрхүүлэх үед харилцан солих үйлдэл хийж, мөнгөө нийлүүлэх болно гэжээ.

      БРИКС-ын орнуудын амласан хөрөнгийн хэмжээг өөр өөрийн хөгжлийн үе шат, ДНБ-ий төвшин, гадаад валютын цар хэмжээ зэргийг харгалзан зөвшилцөн тогтоосон гэж хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.

       Хятад улс мөнгө зээлдэх боломж их бага, юунд энэхүү механизмд оролцож байгаа бэ гэсэн асуултад хэвлэлийн төлөөлөгч хариулахдаа, Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засагтай дээд хэмжээгээр уялдаж байна. Олон улсын банк санхүүгийн зах зээлд донслолт гарахад хүрвэл бид ганцаар үлдэх аргагүй, иймээс тэдэнд туслан банк санхүүгийн тогтвортой байдлыг нь хамгаалж чадвал бидний өөрийн ашиг сонирхол нийцэх төдийгүй дэлхийн ашиг сонирхолд ч нийцнэ гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе