• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжин хотын ДНБ 7.2 хувиар нэмэгджээ

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-07-18 16:32:20

        Энэ оны эхний хагас жилд Бээжин хотын дотоодын үйлдвэрлэлийн нийт хэмжээ 976.93 тэрбум юаньд хүрч, хүчин зүйлсийн нөлөөг оруулан тооцоолбол ноднингийн мөн үеэс 7.2 хувиар нэмэгджээ. ДНБ-ий 50 гаруй хувийг мэдээлэл, банк санхүү, шинжлэх ухаан техникийн үйлчилгээний салбар үйлдвэрлэжээ.

        Бээжин хотын статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Шя Чинфан 18-нд болсон хэвлэлийн бага хуралд хэлсэн үгэндээ, эхний хагас жилийн 7.2 хувийн нэмэгдэл нэгдүгээр улирлынхаас 0.1 нэгжээр өсч, эдийн засгийн гол үзүүлэлтүүд өссөн боловч бүх жилийн 7.5 хувийн зорилтын зохистой хэмжээнд байж, тогтвортой нэмэгдэх хандлагатай байна гэжээ.

        Тэрээр, энэ оны эхний хагас жилийн Бээжин хотын эдийн засгийн өсөлтөнд ирээдүйн хөгжлийн чиглэлийш харуулсан стратегийн чанартай шинэ тулгар хөгжиж байгаа аж үйлдвэрийн нэмэгдэл 14.9 хувь болж, аж үйлдвэрийн нэмэгдэлд 50 хувийн нэмэр оруулсан байна. Мэдээлэл, банк санхүү, шинжлэх ухаан техникийн үйлчилгээ зэрэг нь Бээжин хотын дотоодын нийт бүтээгдэхүүнд 50 гаруй хувь оруулсан байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе