• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Америкийн төлөөлөгчидтэй уулзав

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-07-22 21:02:02

     Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 22-ний өдөр Бээжин хотын Ардын их хурлын ордонд Хятад Америкийн үйлдвэр худалдааны салбарын удирдагчид болон экс дээд албан тушаалтнуудын  6-р уулзалтын төлөөлөгчидтэй уулзан ярилцжээ.

     Америкийн төлөөлөгчид Хятадын өөрчлөлт нээлтийн бодлого болон эдийн засгийн хөгжил, Хятад Америкийн эдийн засаг худалдаа, банк санхүүгийн хамтын ажиллагаа зэрэг талаар Ли Кэчянтай санал бодлоо солилцож, Ли Кэчян тэдний сонирхсон асуултыг хариулсан байна.

     Ли Кэчян, Хятад Америкийн сайн сайхан харилцаа нь хоёр талд ашигтай бөгөөд дэлхий дахинд ч нөлөөлнө. Хоёр талын хамтын ажиллагааг тогтвортой эрүүл хөгжүүлэх ёстой гэжээ.

      Хятад улс олон улсын эдийн засаг худалдааны шинэ тогтолцооны байгуулалтын оролцогч, хувь нэмэр үзүүлэгч болоход бэлэн байна гэж Ли Кэчян хэлэв. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе