• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Орост тавьж буй хоригийг өргөтгөнө гэж Европын холбоо сүрдүүллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-07-23 16:07:03

            Малайзын тал 23-нд, МН17 нисэх онгоцны хар хайрцгийг Их Британид хүргэж судалгаанд хамруулна гэж мэдэгджээ. Европын холбоо Малайзын онгоцны ослын хэргийг шударгаар шалгахыг уриалсан бөгөөд Орост тавьж буй хоригийг өргөтгөнө гэж сүрдүүллээ.

            Оросын ГХЯ 22-нд мэдэгдэл гаргаж, Украйны зүүн нутгийн иргэний зэвсэгт хүчин онгоцны хар хайрцгийг Малайзын талд тушаасныг сайшаагаад энэ хар хайрцгийг олон улсын шалгах багт хүлээлгэж өгөхийг Малайзын талд хүссэн юм.

             Европын холбоо ослын төлбөр, нөхөн олговор тэрчлэн шалган тодруулах зэрэг талаар Украйны зүүн нутгийн иргэний зэвсэгт хүчинд шахалт үзүүлж, мөн тэдэнд зэвсэг олгохоо зогсоохыг Орост шаардсан байна. \Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе