• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эхний хагас жилд Хятадын үндэстэн дамнасан хөрөнгө хэлбэлзэл ихтэй байлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-07-23 17:15:47

       Хятадын гадаад валютын үндэсний удирдах газар 23-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, 2014 оны Хятадын эхний хагас жилийн гадаад валютын орлого зарлагын мэдээллийн талаар танилцууллаа. Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд учирч байгаа бэрхшээлийг арилгахад гадаад валютын газраас хоёр арга замыг санаачилсан байна.
 
       Хятадын Гадаад валютыг удирдах үндэсний ерөнхий газрын олон улсын орлого зардлын хэлтсийн дарга Гуань Тао 23-нд хэлэхдээ, эхний хагас жилд Хятадын үндэстэн дамнасан хөрөнгө хэлбэлзэлтэй байснаа тогтворжсон байна. Тоо баримтаас үзэхэд, 2014 оны эхний хагас жилд, банкны нийт ашгийн хэмжээ 1 триллион 150 тэрбум юаньд хүрсэн байна. Гэвч үндэстэн дамнасан хөрөнгө хэлбэлзэлтэй байгаа учраас сүүлийн хагас жилд ч байдал иймэрхүү байна гэжээ.

       Хятадын ардын банкны нийтэлсэн тоо баримтаас үзэхэд, энэ оны 6-р сарын эцсийн байдлаар, Хятадын гадаад валютын нөөцийн хэмжээ 3 триллион 990 тэрбум ам долларт хүрч, дэлхийн гадаад валютын нөөцийн гурваны нэг хувийг эзэлж байна.
 
       Хятадын гадаад валютын хөрөнгө оруулалт судалгааны хүрээлэнгийн захирал Тань Ялин хэлэхдээ, хөгжиж байгаа орнуудын хувьд ,гадаад валютын нөөц нь валютын ханш хэт чангарахаас урьдчилан сэргийлж болдог санхүүгийн эрсдэлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, 97 оны Азийн санхүүгийн хямралын үед, Гонконгийн санхүүг хамгаалах арга амжилтад хүрсэн нь Хятадын гадаад валютын нөөцтэй чухал холбоотой юм. Иймээс бид гадаад валютын нөөцийн тоо хэмжээ нь санхүүгийн эрсдэлийг хамгаалах чухал хүчин зүйл гэдгийг ойшоохгүй байж болохгүй юм. Дэлхий дахинаа санхүүгийн хямралын талаар олон жил ярьсаар ирсэн.Харин Хятадад ийм асуудал гараагүй. Энэ нь нэгд, системийн тогтолцоотой холбоотой, бид бүх талаар нээлттэй биш, харин хаалттай байгаа. Хоёрт, бидний гадаад валютын нөөцийн тоо хэмжээний нэмэгдэлтэй чухал холбоотой юм гэжээ.  

    Өнөө Хятад улсад гадаад валютыг яаж улам сайн эрхэлж удирдах талаар хүндрэл бэрхшээл тулгарч байна. Гадаад валютыг удирдах үндэсний ерөнхий газрын олон улсын орлого зардлын хэлтсийн дарга Гуань Тао хэлэхдээ, Өнөө Хятад улс гадаад валютын чанарыг батлан, өртгийг нэмэгдүүлэх зорилтоо биелүүлсэн. Цаашдаа удирдлагын үр ашгийг дээшлүүлэхэд хүч тавина гэжээ.

          Тэрээр хэлэхдээ, "нэгд, урсгалын хэмжээг тогтоон барьж, худалдааны орлого зарлагыг тэнцүүлж, гадаад хөрөнгийг ашиглах, гадаадад хөрөнгө оруулахыг дэмжихийн зэрэгцээ гадаад валютын зах зээлийг хөгжүүлж, гадаад валютын нөөцийн хуваарилалтыг зах зээл тогтоох механизмыг боловсронгуй болгоно. Хоёрт, гадаад валютын нөөцийг хэрэглэх зам суваг, арга хэлбэрийг шинэчилж, хэрэглээний үр ашгийг дээшлүүлнэ" гэжээ.

       НШУА-ийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн ажилтан Юань Ганмин хэлэхдээ, аж ахуйн нэгж болон хувь хүний гадаадад хөрөнгө оруулахыг дэмжих ёстой гэжээ.

       Тэрээр хэлэхдээ, "Хятадын гадаад валют өнөө улсын санд төвлөрөөд байна. Энэ нь Европ Америкийн орнуудын байдлаас шал өөр байгаа юм. Европ Америкийн орнуудын гадаад валют аж ахуйн нэгжүүд болон хувь хүний гарт байдаг. Өнөө Хятадын аж ахуйн нэгж ялангуяа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн өмчийн аж ахуйн нэгж гадаад валют хэрэглэн гадаадад хөрөнгө оруулахад маш олон хүндрэлтэй тулгардаг. Гадаад валютыг алдахаас болгоомжлон олон хориг тавьсан нь өөрсдийн хөлийг боосон юм. Үүнээс гадна туршлага, хүч чадал ч сулхан байсаар байна. Хятад улс энэ байдлаас гарах цаг болсон. Гадаад валют дутахгүй, харин ч их байгаа учраас иргэд болон аж ахуйн нэгжүүд гадаад валютыг эзэмшиж, олон улсын зах зээлд бие даан өрсөлдөх ёстой " гэжээ.
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе