• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Чан Ваньчуань БНСУ-ын БХЯ-ны дэд сайдтай уулзав

CRI       (GMT+08:00) 2014-07-24 15:25:18

      24-нд Төрийн зөвлөлийн гишүүн, БХЯ-ны сайд Чан Ваньчуань Бээжингийн "Ба И" ордонд, Хятад улсад ирж БНХАУ, БНСУ-ын батлан хамгаалалтын стратегийн яриа хэлцэлд оролцсон БНСУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Баек Сюн-жоо-той уулзав.

      Чан Ваньчуань, БНХАУ, БНСУ бол чухал хөрш, сайн түнш, сайн найз юм. 7-р сарын эхээр Хятад улсын дарга Ши Жиньпин БНСУ-д төрийн айлчлал хийж, хоёр тал олон чухал нийтлэг ойлголтонд хүрч, хоёр орон, хоёр армийн харилцаа улам өндөр төвшинд хөгжих зүг чигийг тодорхойллоо. Хятадын тал хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг дээд хэмжээнд чухалчлан хөгжүүлж, БНСУ-ын талтай хамтын хүчин чармайлт гаргаж, хоёр орны удирдагчдын чухал нийтлэг ойлголтыг идэвхтэй хэрэгжүүлж, хоёр армийн олон шат давхаргын, олон салбарын ажил хэрэгч харилцаа хамтын ажиллагааг нэмэгдүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад идэвх хүчин зүтгэл гаргахад бэлэн байна гэжээ.

      Чан Ваньчуань, Хятад улс БНСУ-тай харилцаа холбоогоо эрчимжүүлж, байр сууриа зохицуулж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалахад бэлэн байна. "Азийн механизмаар Азийн аюулгүй байдлыг хамгаалж, Азийн арга хэлбэрээр Азийн энх тайвныг ахиулах" хэрэгтэй гэжээ.

\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе