• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг уриалав

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-07-24 09:58:11

      23-нд Бээжин хотноо Хятад Америкийн аж үйлдвэр худалдааны удирдагч болон өндөр албан тушаалтнуудын 6 дахь хэлэлцээр өндөрлөв. Эрчим хүч, хүрээлэн буй орчны дэд бүтэц, зам харилцаа, банк санхүүгийн үйлчилгээ, эм эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хоёр тал уриалсан байна. Хятадын талаас "Хятад Америкийн дэд бүтцийн хоёр талт хөрөнгө оруулалтыг ахиулах судалгаа"-ны тайланг нийтэлсэн байна.

      Хоёр хоногийн хэлэлцээрийн явцад, Хятадын талын төлөөлөгч, 2013 оноос хойш, Хятад Америкийн харилцааны хөгжил өрсөлдөөн сорилтуудтай тулгарсан юм. Үүний үндсэн шалтгаан бол хоёр оронд стратегийн харилцан итгэлцэл дутаж байгаа явдал юм. Хятад Америк хоёр тал боломжийг ашиглаж, бодитой хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, их гүрний шинэ хэлбэрийн харилцаа байгуулахаас гажиж болохгүйг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.

      Тус удаагийн хэлэлцээр үр дүнд хүрч, мөн өдөр хоёр тал "Хамтарсан мэдэгдэл" гаргав. Хоёр орны засгийн газар зах зээлд нэвтрэх боломжоор хангах талаар хүчин чармайлт гаргаж, дахин сэргэх, орлуулж болох хийгээд занарын хийг багтаасан онцгой эрчим хүчний эх баялагт анхаарлаа хандуулахыг уг "Мэдэгдэл"-д уриалсан байна.\Ган\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе