• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНХАУ, БНСУ-ын БХ стратегийн яриа хэлэлцээ боллоо

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-07-24 09:47:39

        23-нд Бээжин хотноо Хятадын Ардын Чөлөөлөх армийн штабын орлогч дарга Ван Гуньжүн БНСУ-ын Батлан хамгаалах яамны орлогч сайд Бек Сун Жотой хамт Хятад, Солонгосын Дөрөв дэх удаагийн батлан ​​хамгаалах стратегийн яриа хэлэлцээ хийсэн байна.

        Ван Гуаньжүн , Хятад БНСУ-ын цэргийн салбарын харилцаа хамтын ажиллагаа чухал үр дүнд хүрсэн. Ши Жиньпин дарга ойрын хугацаанд БНСУ-д айлчлан Пак Гын Хэ ерөнхийлөгчтэй олон чухал зөвшилцөлд хүрч, хоёр талын харилцааны хөгжлийн чиглэлийг онцолсон юм. Мөн хоёр орны удирдагчдын хүрсэн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэн, дээд зэрэглэлийн айлчлал, стратегийн хэлэлцүүлэг хийж, цэргийн боловсрол, сургалтыг гүнзгийрүүлэх зэрэг тал бүрийн ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэн, ойлголцол, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, харилцаагаа гүнзгий хөгжүүлж, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхийг санал нэгтэй зөвшөөрсөн байна.

        Бек Сун Жо БНСУ-ын бүс нутгийн аюулгүй байдлын талаарх үзэл, БНСУ-ын засгийн газар бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд оруулсан хүчин зүтгэлийг танилцуулж, Хятад улс Солонгосын хойгийн асуудалд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэнд баярлаж буйгаа илэрхийлж, Хятад улстай хамт бүс нутгийн аюулгүйн байдлын талаарх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе