• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хятад, ОХУ-ын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны аж үйлдвэрийн бүс" байгуулна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-07-24 14:27:34

        22-нд Хятадын баруун хойд бүсийн Шааньши мужийн Шишянь шинэ дүүргийн Фэндүн шинэ хотхон болон Оросын Холбооны Татарстан улстай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, "нэг хотхон хоёр оронд" загварын дагуу Хятад ОХУ-д "Хятад, ОХУ хоорондын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны бүс" байгуулахаар тогтжээ.

        Уг бүсийн аж үйлдвэрийн хөгжлийн чиглэлээ шинэлэг салбарт хандуулж, Хятад Орос хоёр орны сансар, мэдээллийн технологи, үйлчилгээ хангах, электрон худалдаа, санхүүгийн үйлчилгээ зэргийг зэрэг хөгжүүлэх болно.

        Хамтын бүс байгуулахдаа бизнесийн таатай орчинг бүрдүүлэн, хөнгөлөлттэй татварын бодлого хэрэгжүүлэн, аж ахуйн нэгжүүдэд өндөр чанартай үйлчилгээ үзүүлэхээ хоёр тал тохиролцжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе