• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үндэсний хангамжийн хоршоонд найдлага тавьж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-07-24 17:20:58

        24-нд Хятадын үндэсний хангамжийн хоршооны байгуулагдсаны 60 жилийн ойн теле хурал зохиогдлоо. ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хангамжийн хоршооны ажлыг сайтар хийх чухал заавар өглөө. Тэрээр, хангамжийн хоршоо нь хөдөө орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих чухал хүчин юм. Энэ жил Хятадын үндэсний хангамжийн хоршооны байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна. 60 жилийн турш үндэсний хангамжийн хоршоо нам, төрийн ажлын тойронд хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжин, бараа нийлүүлэхийг баталгаажуулан, хот, хөдөө орон нутгийн олон түмэнд үйлчилгээ үзүүлэх зэрэг талаар чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Үндэсний хангамжийн хоршооны боловсон хүчин, ажилтнуудад мэндчилгээ дэвшүүлж, тэргүүний аж ахуйн нэгж болон хувь хүнд баяр хүргэж байна гэлээ.

        ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян чухал заавар өгч, хангамжийн хоршооны түүх урт удаан, түгээмэл тархсан бөгөөд шинэ түүхэн нөхцөлд олон түмэнд үйлчилгээ үзүүлэх гүнзгий суурь, өвөрмөц давуу талтай гэдгийг онцоллоо. Үндэсний хангамжийн хоршоо орчин үеийн хөдөө аж ахуйн бүтээн байгуулалт, орон нутгийн орчин үеийн эргэлтийг хөгжүүлэн, хөдөө орон нутгийн үйлдвэрлэл амьжиргаанд улам илүү үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе