• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвөр Монголын Орост гаргасан экспорт нэмэгдэв

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-07-24 10:39:40
    Манжуурын гаалийн 23-нд нийтэлсэн мэдээгээр, 2014 оны эхний хагаст ӨМӨЗО , ОХУ-ын экспорт импортын нийт хэмжээ 9 тэрбум 302 сая юаньд хүрэв. Үүнд импортын хэмжээ 7 тэрбум 961 сая юань буюу 5.54 хувиар нэмэгдэж, экспортын хэмжээ 1 тэрбум 341 сая юань буюу 61.41 хувиар нэмэгдсэн хэдий ч худалдааны алдагдал ихтэй байна.

    Өвөр Монгол Оросоос байгалийн эрдэс баялаг, эрчим хүчний бүтээгдэхүүнийг голлон оруулж, уламжлалт үйлдвэрлэл, машин механикийн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр гаргаж байна.

    Өвөр Монгол, Оросын худалдаанд хөгжлийн орон зай их байгаа хэдий ч бүтцийн талаар зохисгүй асуудал бий гэж гаалийн шинжээчид үзсэн байна. \Урьхан\  
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе