• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Малайзын сүйрсэн онгоцны "хар хайрцаг"-ийг Их Британид аваачив

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-07-24 11:11:31
    23-нд Их Британий агаарын ослын шалгалтын газар, мөн өдөр Голландын аюулгүйн комисс Малайзын сүйрсэн MH17онгоцны хоёр "хар хайрцаг"-ийг тус улсын агаарын ослын шалгалтын газрын төв байранд хүргэснээр, тус байгууллагын олон улсын агаарын тээврийн мэргэжилтнүүд "хар хайрцаг" доторх мэдээллийг буулгаж уншин, задлан шинжлэх юм гэжээ. Украйны мөргөлдөгч хоёр тал даруй гал зогсоож, Малайзын онгоцны ослын асуудлаар бүх талаар шалгалт хийхийг баталгаажуулах хэрэгтэй хэмээн ОХУ дахин уриалсан байна.

    Ослоор нас барсан 40 хүний цогцсыг ачсан Голландын агаарын цэргийн ачааны хоёр онгоц 23-ны үдэд Украйны Харкив онгоцны буудлаас хөөрч, үдээс хойш Голландын Жевиш Еиндховен онгоцны буудалд очиж, Голландын эзэн хаан, ерөнхий сайд зэрэг өндөр зиндааныхан болон олон салбарын зүтгэлтнүүд хамтаар амиа алдагсдын цогцсыг хүлээн авсэн байна. Голланд улс 23-ныг үндэсний гашуудлын өдөр болгож, олон газар гашуудлын арга хэмжээ зохиож, Малайзын онгоцны ослоос болж нас барагсадын араас эмгэнэн гашуудсан байна. 23-ны үдээс хойш, Гаагын агентлагууд далбаагаа хагас буулгаж, гашуудлаа илэрхийлсэн байна.

    23-нд ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лукашевич гаргасан мэдэгдэлдээ, Малайзын онгоцны ослоор амиа алдсан хүмүүс бол дайны хохирогчид юм. Гэвч Киев уриалгыг хүлээн авалгүй, хүнд зэвсгээр үргэлжлүүлэн дайтаж байна. Мөн ямар ч үндэслэлгүйгээр зөвхөн ОХУ-ын талаар гомдол мэдүүлж, Малайзын онгоцны ослын асуудлаарх олон улсын шалгалтыг ахиулах талаар хүчин чармайлт гаргахгүй байна гэжээ. \Ган\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе