• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Сан Диагод айлчлав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-07-24 17:27:42

    БНХАУ-ын дарга Ши Жиньпин 23-нд Кубын Төрийн зөвлөлийн болон Сайд нарын зөвлөлийн дарга Раул Кастрогийн хамт Кубын 2 дахь том хот "баатрын хот " хэмээгдсэн Сан Диагод айлчлав.

    Гаванаас Сан Диаго хүртэл 1 цаг 30 минут нисдэг. Онгоцонд хоёр орны тэргүүн найрсгаар ярилцаж, найрамдал, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцжээ.

    Шин Жиньпин Сан Диагод очсоны дараа Жосе Мартийн бунханд цэцэг өргөж, Монкада цэргийн лагерийн хуучин байртай танилцав. Тэрээр, Хятад Кубын хоёр нам бүгд гэрэл цацрангуй хувьсгалт түүхтэй. Хувьсгалын амь үрэгдсэн баатрууд бидэнд тасралтгүй урагшлах хүчийг өгсөн юм. Түүхээ санаж гэмээ нь ирээдүйд өөдлөн дэвшинэ гэв.

    Мөн орой, Ши Жиньпин Кубад хийсэн айлчлалаа өндөрлүүлж, Сан Диагогоос эх орондоо буцав. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе