• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2013 онд Хятадын бизнесийн аялал жуулчлалын зарлага 225 тэрбум ам долларт хүрлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-07-29 15:14:27
    Дэлхийн аялал жуулчлалын нийгэмлэгийн бүртгэлийн хамгийн шинэ тоо баримтаас үзвэл, 2013 онд Хятадын бизнесийн аялал жуулчлалын хэрэглээний хэмжээ 225 тэрбум ам долларт хүрч, дэлхийн бизнесийн аялал жуулчлалын нийт хэрэглээний дөрөвний нэг хувийг эзэлж, дэлхийн бизнесийн аялал жуулчлалын хоёр дахь том зах зээл болжээ. Тус байгууллагын прогнозоор, 2016 онд Хятад улс Америкийг давж, дэлхийн бизнесийн аялал жуулчлалын хамгийн том зах зээл болох төлөвтэй байна.

    Тайланд, 2013 онд дэлхийн бизнесийн аялал жуулчлалын хэрэглээ 1 трилион 100 тэрбум ам долларт хүрч, дахин түүхийн дээд амжилт тогтоолоо. Үүнд Америк мөн л дэлхийн бизнесийн аялал жуулчлалын зарлага хамгийн ихтэй орон байж, 274 тэрбум ам долларт хүрч, дараа нь өнгөрсөн жил Хятадын бизнесийн аялал жуулчлалын зарлага 225 тэрбум ам долларт хүрч, өмнөх жилийнхээсээ 15.1 хувиар өссөн байна. Харин Япон 3-т жагсаж, 2013 оны бизнес аяллын зарлага нь 61 тэрбум ам долларт хүрч, өмнөх жилийнхээсээ 6.6 хувиар буурчээ.

    Тус тайланд, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, экспорт, үйлчилгээний салбарын хөгжилд түшиглэн сүүлийн жилүүдэд Хятадын бизнес аялал жуулчлалын зарлага эрс өсч, 2000 оны 32 тэрбум ам доллараас 2013 оны 225 тэрбум ам долларт хүрч, жилд дунджаар 16.2 хувиар өсчээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе