• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Канадын ерөнхий сайд Стефен Харпер Бээжинд АПЕК-ын удирдагчдын албан ёсны бус хуралд оролцохыг Хятадын тал Сайшааж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-07-29 18:00:48
    Хятадын ГХ-ын сайд Ван И 29-ний өдөр Бээжинд Канадын ГХ-ын сайд Жон Байрдтай хэлэлцээ хийхдээ, Хятадын тал Канадын ерөнхий сайд Стефен Харперын 11-р сард Бээжинд болох АПЕК-ын удирдагчдын албан ёсны бус уулзалтад оролцох бөгөөд Хятадад айлчлахыг баярлан угтаж байна. Хятадын тал Канадын талтай нягт хамтран ажиллаж, олон төрлийн бэлтгэл ажлыг сайн хийж, нэн олон үр бүтээлтэй болж, сайн сайхан уур амьсгал бүрдүүлж, түүний айлчлалын бүрэн дүүрэн амжилттай болохыг батлахад бэлэн байна гэжээ.

    Мөн өдрийн хэлэлцээний явцад Ван И хэлэхдээ, Хятад Канад хоёр талын худалдааг идэвхтэй түлхэн ахиулж, банк санхүү, хөрөгө оруулалт, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагаанд дөхөм үзүүлэх ёстой, хоёр талын аж ахуйн нэгж нефт олборлох, худалдаа жич дэд бүтэц зэрэг салбарт хамтын ажиллагаа өрнүүлэхийг дэмжиж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе