• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Палестин Израиль нэн даруй гал зогсох ёстой

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-07-29 18:11:00
    Хятадын ГХ-ын сайд Ван И 29-ний өдөр Канадын ГХ-ын сайд Жон Байрдтай хэлэлцээ хийхдээ өнөөгийн Палестин Израилийн мөргөлдөөний талаар байр сууриа илэрхийлсэн байна.

    Тэр хэлэхдээ, Газын мөргөлдөөн өдгөө болтол 1100 Палестин хүний ань насыг хохироож, 6000 гаруй хүнийг шархадуулсан байна. Израилийн талаас 50 гаруй хүн амь насаа алдсан байна. энэ хоёр хоног мусалманы ертөнцийн хамгийн чухал баяр мацаг тайлан баяр тохиож байна. гэвч дайн дажин цаашид үргэлжилсээр байна. үүнд бид цочирдож, сэтгэл эмзэглэж байна. ямар шалтгаанаар ч гэсэн зоргоороо хүч хэрэглэж, эгэл иргэдийн үлэмж хэмжээгээр алж шархадуулж болохгүй юм. Хятадын тал үүнийг хатуу зэмлэн буруушааж байна гэжээ.

    Өнөөгийн хамгийн чухал үүрэг бол мөргөлдөгч хоёр тал олон улсын хамтын нийгэмлэгийн уриалгыг дагаж, нөхцөлгүйгээр галч зогсох явдал болж байна. агаарын дайралт, хуурайгаар дайрах, пуужин харвах бүх ажиллагааг бүхнийг зогсоох нь өнөөгийн бүх асуудлыг шийдэх угтвар нөхцөл юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе