• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН-ын төв хороо 18-дахь сонгуулийн төв хорооны дөрөвдүгээр бүгд хурал хуралдуулахаар тогтлоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-07-29 20:55:59
    ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо 7-р сарын 29-ний өдөр хуралдаж, энэ оны 10-р сард Бээжинд ХКН-ын 18-дахь удаагаа сонгогдсон төв хорооны дөрөвдүгээр бүгд хурал хуралдуулахаар боллоо. хурлын гол хөтөлбөгт, ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо төв хороонд ажлаа тайлагнаж, хуулийн дагуу улс орноо засах тохоон асуудлыг судлах зэрэг болно. хурал бас дээр хагас жилийн эдийн засгийн байдал болон дор хагас жилийн эдийн засгийн ажлын талаар судлан ярилцлаа. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жинпин хурлыг даргаллаа.

    Хуулийн дагуу улсаа засах бол Хятадын онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлэх чухал баталгаа, улс орныг засах тогтолцооны болон засах арга барилыг орчин үеийн болгох зайлашгүй шаардлага, нам төрийн засаглал явуулж улс орноо цэцэглүүлэн мандуулахтай холбоотой, ард түмний аз жаргалтай холбоотой, нам ба улс орны урт удаан амар амгалантай холбоотой юм. чинээлэг нийгмийн бүх талаар байгуулж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлж, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэн, Хятадын онцлогтой социализмыг бүх талаар боловсронгуй болгон хөгжүүлж, намын засах барих чадвар түвшнийг дээшлүүлэхэд эрхбиш улс орноо хуулиар засахыг бүх талаар ахиулах хэрэгтэй гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе