• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Намын удирдах боловсон хүчин, төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагуудын аудитын тогтоол гаргав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-07-29 16:05:12

       Саяхан, ХКН-ын сахилга бат шалгах төв комисс, зохион байгуулах төв хэлтэс, орон тооны төв комисс, хяналт шалгалтын яам, хүний нөөц, нийгмийн хамгааллын яам, аудитын ерөнхий газар, төрийн зөвлөлийн төрийн өмчийн хороо хамтран "нам төрийн удирдах боловсон хүчин, төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагуудын эдийн засгийн хариуцлагын аудитын тогтоол хэрэгжүүлэх аргачлал" гаргасан байна. Тус аргачлал удирдах боловсон хүчний аудитын дүрмийг анх удаагаа тодорхой тогтоож, үүрэгт ажлын хугацаанд наад захдаа нэг удаа аудитын шалгалт хийх зорилготой юм байна.

       ХКН-ын төв хорооны тамгын газар, төрийн зөвлөлийн тамгын газар 2010 оны 10-р сард, "нам төрийн удирдах боловсон хүчин, төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагуудын эдийн засгийн хариуцлагын аудитын тогтоол" гаргасан хэдий ч хэрэгжүүлэх явцад, зарим заалтын талаар үзэл бодол нэгдээгүй, үйл ажиллагаа нь боловсронгуй бус зэрэг асуудал гарсан байна. Иймээс төвийн эдийн засгийн хариуцлагын аудит тус аргачлалыг боловсруулан гаргаж байгаа юм.

       28-нд Бээжинд болсон Хятадын эдийн засгийн хариуцлагын аудитын ажлын теле хурал дээр, Аудитын үндэсний газрын дарга Лю Жя-и, эрх үүрэгт хяналт шалгалт хийхээ эрчимжүүлж, эдийн засгийн хариуцлагын аудитын агуулгыг тасралтгүй гүнзгийрүүлнэ гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, удирдах боловсон хүчний ажлын байрын үүрэг хариуцлага шаардлагын дагуу, тэдний эдийн засгийн үүрэг хариуцлагаа гүйцэтгэх явц, үр ашгийг анхаарч, төвийн 8 зүйлд тогтоолын үзэл санаа, арвилан хэмнэж, үргүй зардал гаргахгүй байх, төрийн зөвлөлийн "3 хязгаарлал"-ын хэрэгжилтийг аудитын агуулгад хамруулжээ.

       Төвийн эдийн засгийн хариуцлага аудитын ажлын дарга Жан Түн, тус аргачлал өмнөх тогтоолыг улам боловсронгуй, бүрмөсөн, сайжруулсан байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, аудитын ажил нь намын удирдах боловсон хүчин, төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагуудын аудитын цар хүрээг улам тодорхой болгосон байна. Аудитын агуулгын хувьд, орон нутгийн намын хороо, засгийн газрын гол удирдах боловсон хүчин, намын ажлын салбарын гол удирдлагууд болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагуудын аудитын агуулгыг улам боловсронгуй болгож, байгалийн нөөц баялгийг нээн ашиглах, намын чигч байгуулалтын нэгдүгээр үүргийг гүйцэтгэж байгаа хариуцлага зэрэг байдлыг аудитын агуулгад хамруулах юм байна. Лю Жя-и, хэлэхдээ, эрх үүрэг ижил тэгш байх зарчмын дагуу, удирдах боловсон хүчний үүрэглэж буй эдийн засгийн хариуцлагын ялгаа зөрөөнд судалгаа хийж, шинжлэх ухаан техникийн аудитын үнэлгээний системийг сайжруулах хэрэгтэй. Удирдах боловсон хүчний гүйцэтгэж буй эдийн засгийн хариуцлагын холбогдох удирдлага, бодлого зэрэг үйл ажиллагааны чанар чансаа, үр ашигт хяналт тавихын зэрэгцээ үүрэгт ажлын хугацаан дахь өр шир, байгалийн нөөц баялгийн хөрөнгийн менежмент, байгаль орчин хамгаалалт, иргэдийн амьжиргааг сайжруулах, инноваци зэрэг чухал ажлуудыг тодруулж, удирдах боловсон хүчний үүрэглэж буй хариуцлагатай шууд холбоотой асуудалд илүү анхаарал тавих хэрэгтэй гэжээ.

       Бүртгэлээр, 2008 оноос хойш, Хятадын аудитын байгууллага давхацсан тоогоор нийт 220 мянга гаруй удирдах боловсон хүчинд аудитын хяналт хийснээс үүрэг хариуцлагатай нь шууд холбоотой асуудлын мөнгөний хэмжээ 100 тэрбум юаньд хүрч, 2580 гаруй удирдах боловсон хүчин, бусад хүнийг хяналт шалгалт, шүүхийн байгууллагад шилжүүлсэн байна. Намын хороо, боловсон хүчний салбар аудитын дүнгийн дагуу, 890 удирдах боловсон хүчнийг албан тушаалаас нь чөлөөлөх буюу буруулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлжээ.

\Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе