• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Украйны хямралын сөрөг үр дагавар даамжирч байна

CRI       (GMT+08:00) 2014-07-30 10:39:14

      29-нд Хятадын Гадаад харилцааны сайд Ван И Их Британийн Гадаад хэргийн сайд Филипп Хаммондын урилгаар түүнтэй утсаар ярилцав.

      Ван И Хаммондод Их Британийн Гадаад хэргийн сайд болсонд баяр хүргэв. Ван И, Хятад, Их Британи хоёр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд өргөн хүрээний хамтын ашиг сонирхолтой. Хоёр тал хүчин чармайлтаа нэгтгэж, Хятад, Их Британийн харилцаа хоёр орны удирдагчдын тогтоож өгсөн шинэ зам шугамаар хурдацтай урагшлахыг ахиулж, улам илүү ололт, үр дүнд хүрэхийг хүсэж байна гэв.

      Малайзын иргэний агаарын тээврийн MH17 онгоц сүйрсэн хэрэг болон Украйны асуудлаар Ван И, өдгөө Аюулгүйн зөвлөлийн 2161 тоот шийдвэрийг нухацтай хэрэгжүүлж, гэрээнд үндэслэн даруй бие даасан, төв голч, бодит судалгаа хийх нь чухал юм. Нисэх онгоц сүйрсэн хэргээс улбаалж Украйны хямралыг улс төрөөр зохицуулах үйл явцад шинэ нөхцөл боломж гарахыг хүсэж байна. Үүнд талууд энх тайвны яриа хэлэлцээг ахиулан дэмжих, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд тус болох ажлыг илүү хийх ёстой. Украйны дотоодын холбогдох талууд яриа хэлэлцүүлэг өрнүүлэхийг Хятадын тал хүсэж байгаа бөгөөд Орос, Герман, Франц, Украйны дөрвөн талын зөвшилцөл, Орос, Украйн, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гурван талын холбоо барих хэсэг зуучлалаа эрчимжүүлж, эцсийн бүлэгт талууд бүгд хүлээн авахуйц зохицуулах арга зам олохыг дэмжинэ гэв.

\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе