• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жижиг, бичил аж ахуйн нэгжүүдэд тулгарсан бэрхшээлийг засгийн газар анхааран чухалчилж байна

CRI       (GMT+08:00) 2014-07-30 16:38:40

      Хятадын дотоодын жижиг, бичил аж ахуйн нэгжүүдэд тулгарсан хөрөнгө хуримтлуулахад хүндрэлтэй, хөрөнгө хуримтлуулахад зардал өндөр байгаа зэрэг асуудлыг засгийн газар дээд хэмжээнд анхаарч эхэллээ. Өнгөрсөн нэг сарын дотор Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян хөрөнгө хуримтлуулахад хүндрэлтэй байгаа асуудлын тухай дөрвөн удаа дурдаж, банкнуудыг зөвхөн том бизнес хардаг хэмээн шүүмжиллээ. Саяхан хуралдсан Төрийн зөвлөлийн байнгын хурлаас, өдгөө Хятад улсын валютын зээлийн нийт хэмжээ бага биш байгаа ч аж ахуйн нэгжүүд, ялангуяа жижиг, бичил аж ахуйн нэгжүүдийн хувьд хөрөнгө хуримтлуулахад бэрх, зардал харьцангуй өндөр зэрэг бүтцийн чанартай асуудал оршиж, аж ахуйн нэгжийн дарамт хүндэрч, макро зохицуулалтын үр дүнд нөлөөлөхөөр барахгүй банк санхүүгийн эрсдэлийн далд аюул дагуулж байна хэмээн онцолжээ.

      Жижиг, бичил аж ахуйн нэгжийг улс ардын эдийн засгийн шинэ хүчин гэж үздэг. Үндэсний үйлдвэр худалдааны засаг захиргааны хяналт удирдлагын ерөнхий газрын статистик тоо баримтанд, 2013 оны сүүлч хүртэлх байдлаар, жижиг, бичил аж ахуйн нэгжийн эзлэх харьцаа 94.15 хувьд хүрч, дунд жижиг аж ахуйн нэгжийн жил тутамд ДНБ-нд оруулж буй хувь нэмэр 60 хувь орчим байх ба үндэсний гааль татварын 50 хувийг бүрдүүлж байгааг харуулав. Гэтэл Хятад улсын аж ахуйн нэгжүүдийн голлох хүчин болсон жижиг, бичил аж ахуйн нэгжүүд хөрөнгө хуримтлуулах хэрэгцээ шаардлага тулгарвал өөрсдөө л зохицуулж байна. Нин-бө-гийн Жи-инь аудио тоног төхөөрөмжийн хязгаарт компанийн албан тушаалтан Жи-хуань:

      "Хөрөнгийн хувьд, зарим хүндрэл бэрхшээлтэй үед найз нөхдөөсөө аргалан зохицуулах тохиолдол олон. Нэмэгдэх хүү 10 нэгж орчим. Энэ нь банкныхаас бага зэрэг өндөр, банкны зээлийн хүү 6-7 нэгж байдаг" гэж танилцуулав.

      Хэдийгээр банкнаас авах зээлийн хүү харьцангуй бага гэсэн ч Жи-хуаний хувьд танил хүмүүсээсээ зээлэн зохицуулдаг байна. Учир нь банкнаас зээл авах зөвшөөрөл баталгаа төвөгтэй, цаг их алддаг, тэгээд ч хөрөнгийн барьцаанд бүртгүүлэх шаардлагатай. Түүнчлэн жижиг, бичил аж ахуйн нэгжийн хуримтлуулах хөрөнгийн хэмжээ бага учраас банкууд төдийлөн дуртай хүлээж авдаггүй юм байна. Жи-хуань энэ тухай хэлэхдээ:

      "Бидний хувьд, тийм ч их хөрөнгө мөнгөний хэрэгцээ шаардлага гарахгүй. Дээд тал нь 400-500 мянган юаний хөрөнгө мөнгөний эргэлт байвал хүрчихнэ. Гэтэл банкны хувьд, наанадаж 5 сая юаний хөрөнгө мөнгөний хэмжээтэй аж ахуйн нэгжид үйлчилдэг юм. Хэрэв хөрөнгө мөнгөний орчин сайн байвал, аж ахуйн нэгж маш хурдтай хөгждөг. Одоогийн байдлаар, зөвхөн өөртөө л түшиглэх хэрэгтэй. Эрхлэх хүрээгээ тэлж өргөтгөж чадахгүй байгаа нь мөн үүнтэй холбоотой юм" гэжээ.

      Хятадын Ардын Их Сургуулийн Банк санхүүгийн дээд сургуулийн дэд захирал Зао Шижүнь, банк санхүүгийн сүлжээ урт мөртлөө ээдрээ ихтэй учраас бичил аж ахуйн нэгж бусад банк санхүүгийн байгууллагаас хөрөнгө мөнгөний туслалцаа авах өөрийн өртөг нь их байдаг гэжээ. 

      Зао Шижүнь, "ашиг орлого олох бүтээгдэхүүний хувьд, хөрөнгө оруулагчид түшиж мөнгө цуглуулдаг учир итгэмжийн байгууллагатай харилцдаг. Харин итгэмжийн байгууллага нь орон нутгийн тусгай нэгжүүдтэй хамтарч, тусгай нэгжүүд хөрөнгө хэрэглэгчтэй харилцдаг. Үүнд маш олон адил бус үйл явцыг өнгөрөөх ба үйл явц бүр төлбөр хураамжтай учир өөрийн өртөг маш их болдог юм. Харин өөрийн өртөг өндөр байдаг нь бичил аж ахуйн нэгжид бэрхшээл учруулдаг юм" гэжээ.

      Иймэрхүү нарийн төвөгтэй асуудал урт хугацаагаар оршиж байгаа учраас 7-р сарын сүүлчээр хуралдсан Хятадын Төрийн Зөвлөлийн байнгын хуралдаанаар, аж ахуйн нэгжийн хөрөнгө мөнгөний өөрийн өртөг өндөр байгаа асуудлыг голлон авч хэлэлцсэн байна. Банк зөвхөн том бизнес хийж болохгүй талаар Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян цохон тэмдэглэсэн бөгөөд аж ахуйн нэгжийн хөрөнгө мөнгөний өөрийн өртөг өндөр байгаа асуудлыг зохицуулах тухай арван том арга хэмжээг дэвшүүлжээ. Эдгээр арга хэмжээнд, банк санхүүгийн байгууллага хөрөнгө мөнгө цуглуулахад шаардагдах өөрийн өртөг хэт их өсөж байгааг хязгаарлана. Аж ахуйн нэгжийн хөрөнгө мөнгөний сунжирсан сүлжээг цомотгоно. Зүй зохисгүй төлбөр хураамжийг цэгцэлнэ. Хувийн банкнаас бичил аж ахуйн нэгжид зээл олгох удирдлагыг сайжруулна. Хөрөнгө мөнгөтэй хувийн хэвшлийнхэн хуулийн дагуу дунд жижиг оврын банк санхүүгийн байгууллага байгуулахыг түргэтгэх зэрэг багтаж байгаа юм.

      Ерөнхий сайд Ли Кэчян, "хэдэн төрлийн хатуу арга хэмжээ авч, энэ ондоо багтаан хөрөнгө мөнгөний өөрийн өртөгийг зохих хэмжээгээр бууруулах болно" гэжээ. Энэ нь засгийн газраас бичил аж ахуйн нэгжийн хөгжлийг бодитоор дэмжиж байгааг харуулж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе