• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон ардчилсан намын төлөөлөгчидтэй хурал хийв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-07-30 09:00:18

    ХКН-ын төв хороо 7-р сарын 29-нд Жүннаньхайд ХКН-ын бус хүмүүсийн хурал хийж, одоогийн эдийн засгийн байдал, сүүлийн хагас жилийн эдийн засгийн ажлын талаар ардчилсан нам бүлгийнхний төв хороо, Бүх Хятадын үйлдвэр худалдааны холбооны удирдагч, нам бүлгийн бус хүмүүсийн төлөөлөгчдийн санал, санаачилгыг сонссон байна. Ши Жиньпин дарга хуралд оролцон үг хэлэв.

    Ши Жиньпин, энэ жилийн турш олон ардчилсан намын төв хороо, Бүх Хятадын үйлдвэр худалдаачны холбоо, нам бүлгийн бус хүмүүс нам, улсын гол ажлын хүрээнд өөрчлөлтийг гүнзгийрүүлэх зорилт үүрэг, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх чухал асуудал, иргэдийн анхаарлын төвд байгаа чухал, бэрхшээлтэй асуудалд анхаарал хандуулж байна. Холбогдох удирдагчид дайчлан, хэт үйлдвэрлэх асуудлыг шийдвэрлэж, экологийн орчныг хамгаалан, оюутныг ажлын байраар хангах боломжийг сайжруулан, жижиг, дунд аж ахуйн нэгжид техникийн шинэчлэлт хийх зэрэг асуудлаар шинжилгээ хийн, ХКН-ын төв хорооны шийдвэрт чухал үндэс баримт олгосон гэжээ.

    Ши Жиньпин хуралд оролцсон төлөөлөгчдөд хандан 4 санал дэвшүүлэв. Тухайлбал: Нэгд, үзэл санаа, үйл ажиллагаагаа ХКН-ын төв хорооны шийдвэртэй нийцүүлж, эдийн засгийн тогтвортой эрүүл хөгжлийг хамтаар ахиулах. Хоёрт, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх. Сүүлийн хагас жилийн эдийн засаг нийгмийн хөгжлийн явц дахь чухал асуудалтай холбогдуулан, гүнзгий судалгаа хийж, үнэн үг хэлж, зөв санал дэвшүүлэх. Гуравт, үр ашиг бүхий зааж дагуулах ажлыг хийж, өөрчлөлтийг гүнзгийрүүлэхэд өргөн нийтлэг ойлголцолтой болж, хүчин чадлаа нэгтгэнэ. Дөрөвт, боломжийн бүх хүчинтэй эв санаа нэгдэн, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулан, Хятадыг сэргээн мандуулах үндэстний агуу их мөрөөдлийг биелүүлэхэд улам их хүчин чадлаа өргөх зэрэг болно. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе