• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХАМАС гал зогсоох шинэ хэлэлцээрээс татгалзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-07-30 10:29:28

        30-нд Палестины чөлөөлөх байгууллагын дэвшүүлсэн гал зогсоох шинэ хэлэлцээрийг Газын зурвасыг хяналтандаа байлгаж буй Палестины исламын эсэргүүцлийн хөдөлгөөн ХАМАС-ын харьяан дахь зэвсэгт хүчин Кассам хүлээн авахаас татгалзжээ.

       Мөн өдөр Кассамын удирдагч телевизээр хэлсэн үгэндээ, Израйлийн батлан хамгаалахын арми Газын зурвас дахь халдлагаа бүх талаар зогсоож Газын зурваст 7 жил гаруй хэрэгжүүлсэн хориг арга хэмжээгээ цуцлахаас нааш манай байгууллага гал зогсоох хэлэлцээрийг хүлээж авахгүй. Палестинчуудад аюулгүй байдал, нэр хүнд, эрх чөлөөг олгосон нөхцөлд Израйль улс энх тайван болно гэжээ.

  Мөн өдөр Палестины чөлөөлөх байгууллагаас гаргасан мэдэгдэлд, хүмүүнлэгийн гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлж, үүнээс өмнө НҮБ-ын дэвшүүлсэн 72 цагийн хүмүүнлэгийн үүднээс гал зогсоох хэлэлцээрийг ахиулахаа ХАМАС, Жихадыг оролцуулсан Палестины гол гол бүлгүүд мөн өдөр санал нэгтэй зөвшөөрсөн байна гэжээ.

\Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе