• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ОХУ-д хориг тавихаа зарлалаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-07-30 15:15:55

        АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 29-ний өдөр цагаан ордонд үг хэлж, ОХУ-д эрчим хүч, цэрэг арми, банк санхүүгийн салбарт цаашид хориг тавихаа зарлалаа.

        Мөн өдөр Обама ОХУ-д Банк санхүү, цэргийн салбарт хориг тавих цар хэмжээгээ тогтоож, ОХУ-д эрчим хүчний салбарын онцгой бараа, техник экспортлохоо зогсоохоо зарлаж, үүний хамт ОХУ-д экспортын урамшууллын арга хэмжээ, эдийн засгийн хөгжилд нь хөрөнгө хуримтлуулах ажиллагаагаа зогсоохоор боллоо.

        Обама, одоогийн хэрэгжүүлж байгаа хориг арга хэмжээ Оросын эдийн засгийг доройтуулж байна. Мөн өдөр зарласан шинэ хориг арга хэмжээ нь Украйнд хууль бус үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, хувь хүнд дарамт үзүүлэх болно. Хэрэв ОХУ цаашид зөрүүдлээд байвал улам их хохирал амсах болно гэж санууллаа. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе