• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Израйль Палестины зөрчлийн улмаас олон хүн амиа алджээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-07-30 15:53:49

        Палестины эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, 30-ны өглөө Газын зурваст багаар бодоход Палестины 21 иргэн Израиль-Палестины зөрчлийн улмаас амиа алджээ. Одоогийн байдлаар нийт 1240 гаруй Палестин иргэн амиа алдаж, 7000 гаруй хүн шархдсанаас олонх нь жирийн иргэд байна.

        Палестины эрүүл мэндийн байгууллагын албан тушаалтны мэдээлснээр, 30-нд Газын зурваст Израйлийн байлдааны онгоц, танк халдлага хийж, Газын зурвасын өмнөд хэсгийн Хан-Юнис хотод дэлбэрэлт болж 8 хүн амиа алдсан байна. Мөн хойд хэсгийн нэгэн сууринг дэлбэлсний улмаас 13 хүн нас баржээ.

        Израйль Палестин зөрчилдөж эхэлснээс хойш Хамас бүлэг болон Израйлийн цэрэг хэд хэдэн удаа хүмүүнлэгийн төлөө гал зогсоох үүрэг гүйцэтгэсэн юм. Хамгийн сүүлд гэхэд НҮБ-аас гаргасан санаачилгын дагуу гал зогсоосон боловч 28-ны үдээс хойш тасалдаж, Израйлийн цэрэг 29-нд Газын зурвасыг дэлбэлэн, орон нутгийн цорын ганц цахилгаан станцыг сөнөөсний улмаас Палестин 100 гаруй иргэн дайны хөлд амиа алджээ. \Н.Пүрэвжав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе