• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Могао агуйн дижитал үзэсгэлэнгийн төв ашиглалтад орно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-07-30 16:35:08

        Могао агуйг мянган бурхны агуй гэж ч нэрлэдэг билээ. Хятадын баруун нутгийн Ганьсу мужийн Дүньхуан хэмээх газар байдаг энэ агуйн тухай харуулсан дижитал үзэсгэлэнгийн төвийг 8-р сарын 1-нээс албан ёсоор ажиллуулж эхлэхээр болов.

        Жуулчид урьдчилан энэхүү дижитал өргөн дэлгэцээс Могао агуйн ханан зургийн гайхамшгийг мэдрэн танилцаж болох юм байна. Энэхүү үзэсгэлэнг ажиллуулснаар жуулчдын агуйд үзэн танилцахдаа саатах цагийг богиносгож, нөгөө талаар хүний үйлдлээр агуйн доторх ханан зураг эвдэгдэх эрсдэлийг бууруулах талтай. Түүнчлэн Могао агуйд урьд нь өдөрт давхардсан тоогоор 3000 жуулчид хүлээн авдаг байсан бол хожим 6000 жуулчдыг хүлээн авах боломж гарна.

        Жуулчид Могао агуйд очихдоо, эхлээд дижитал үзэсгэлэнгийн төвд 60 орчим минут зарцуулж, дижитал техник ба эртний үеийн агуйн соёл урлагийг уялдуулсан өндөр үзүүлэлтийн 2 анги кино бичлэгтэй танилцаж болно.

        Могао агуйн түүх, соёл урлагаар сэдэвлэсэн "Мянган оны Могао" кино, Могао агуйн адил бус түүхэн цаг үед бүтээгдсэн урлагийн содон гайхамшгийг харуулсан "Зүүдэн дундах Дүньхуан" хэмээх кино юм. Дараа нь жуулчид Могао агуйд очиж, 75 минутын хугацаанд агуйнуудаар орж танилцаж болох юм байна.

        Могао агуйгаар жуулчлах хөтөлбөрийг өөрчилсөн нь жуулчдын цагт хэмнэлтэй. Дүньхуаний урлагийн гайхамшгийг улам гүнзгий ойлгон танилцахад тустай төдийгүй соёлын өв дурсгалыг хамгаалах, ашиглахад ч тустай болох давхар ач холбогдолтой юм.

        Эх сурвалжийн мэдээлснээр, жуулчид Могао агуйд очихдоо урьдаар интернет сүлжээгээр захиалгаа өгч, дараа нь үзэн танилцах ёстой гэсэн тогтоол гаргажээ. Жуулчид www.mgk.org.cn гэсэн албан ёсны сайтад хандаж, захиалгаа өгч, төлбөр тооцоогоо хийх юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе